Dark Light
Нийгэм | 2023-07-27

П.Бадарч: Манай нутаг бол хамгийн олон сумтай нутаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

Төрийн соёрхолт Ардын уран зохиолч, СГЗ, Яруу найрагч П.Бадарч: "Манай нутаг бол хамгийн олон буюу 27 сумтай нутаг. Хамгийн урд талд байх Баянжаргалан гэж манай сум. Харин хамгийн хойд талд нь Цээл сум гэж бий. Манай Төв аймгийнхан хамгийн хөдөлмөрч хүмүүс учир би аймагтаа их дуртай байдаг. Ингээд Төв аймгийнхаа бүх зон олонд баяр наадмын мэнд дэвшүүлье" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19