Dark Light
Нийгэм | 2023-07-27

ЗАВХАН: Соёолонгийн түрүү магнайгаар аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадам, баруун бүсийн хурдан морины уралдааны соёолонгийн түрүү магнайгаар аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрд тодорлоо. 

Түрүү магнайд хурдалсан зээрд морийг Орхон аймгийн алдарт уяач Н.Норовжамц сойжээ.

Аман хүзүүнд аймгийн алдарт уяач Д.Энхбаатарын сойсон, Аймгийн алдарт уяач Б.Гантулгын хээр, айргийн гуравт Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын сойсон, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Г.Галбадрахын сартай хээр, айргийн дөрөвт мөн алдарт уяач М.Алтан-Очирын сойсон, Д.Батбаярын хул хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн алдарт уяач У.Тамирын сойсон Увс аймгийн Н.Батхуягийн хээр морь орлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19