Dark Light
Нийгэм | 2023-07-27

МИАТ: Агаарын хөлгүүд хүчтэй мөндөрт цохиулсан тул төлөвлөгөөт бус техник үзлэг хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөшигийн хөндий дэх Чингис Хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас агаарын хөлөг хөөрч, буух зурвас дээр их хэмжээний мөндөр хуримтлагдаж агаарын хөлөг хүлээн авах боломжгүй байсан тул 7-р сарын 27 буюу өнөөдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Буянт-Ухаа нөөц нисэх буудалд 19:49 цагт буулаа. 

Чингис Хаан олон улсын нисэх буудлын задгай пирон талбайд байршуулсан агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан тул нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт бус техник үзлэг хийх зайлшгүй шаардлага гарч  Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307, Улаанбаатар-Муан чиглэлийн ОМ7311, Улаанбаатар-Ханбумбат чиглэлийн OM7073 аяллын нислэгүүдийн хуваарьт цаг хойшилж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас хуваарьт нислэгүүд саатаж, зорчдод хүндрэл учруулсандаа МИАТ ТӨХК-ийн зүгээс хүлцэл өчлөө. 

Агаарын хөлгүүдэд хуваарьт бус техник үзлэг хийж дуусан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж нислэгт бэлэн болсон үед дээр дурдсан нислэгүүдийн хуваарьт цагийг дахин мэдээлэх болно. 

МИАТ ТӨХК


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19