Dark Light
Нийгэм | 2023-07-28

Сүмогийн Дэлхийн хошой аварга Б.Бадрал аймагтаа арслан цолд хүрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан 2023.07.27-ний өдөр Сайншанд хотын спорт хорооны зааланд боллоо. 29 аймгийн арслан цолтноор магнайлуулсан 128 бөх хүчийг үзэн барилдснаас Дорноговь аймгийн Айраг сумын харьяат сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга, аймгийн заан Баасандоржийн Бадрал долоо даван түрүүлж арслан цол хүртэж Сайхандулаан сумын харьяат "Гандангийн Бүрхэг" хэмээх улсын арслан Г.Намжилваанчигийн удмын бөх аймгийн харцага Болдын Түвшинтулга зургаа давж үзүүрлэж заан цол хүртлээ. 

Тэгвэл Даланжаргалан сумын заан Нуржигдаваагийн Пүрэвдаваа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын заан Дуламсүрэнгийн Чимэд-Очир нар тав давж шинээр аймгийн начин цолны болзол хангав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19