Dark Light
Нийгэм | 2023-07-28

Орон гэргүй 80 иргэнийг 60 хоног “Шижир” амралтын газар байрлуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээнд сайн дураараа тусалж буй хороод, аж ахуйн нэгж, иргэдэд дүүргийн зүгээс талархлаа илэрхийлжээ.

Энэхүү арга хэмжээг эхлүүлж 200 гаруй тэнэмэл иргэдийг цуглуулан усанд оруулж, хувцсыг нь сольсон. Үүнд 11, 14, 16, 22, 23, 40 дугаар хорооны Засаг дарга, албан хаагч нар шаардлагатай хувцас, ариун цэврийн хэрэгслээр дэмжсэн байна.

Эдгээр 200 гаруй иргэнээс 80 иргэнийг сонгож арга хэмжээний хоёрдугаар шатанд хамруулж, 60 хоногийн хугацаанд “Шижир” амралтын газар байрлуулан сэтгэл зүйн сургалтад хамруулж, ажлын байранд жуулчлах, гэр бүлтэй нь эргэн нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19