Dark Light
Нийгэм | 2023-07-28

Д.Баярболд: Монгол Улс Дэлхийд элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Нэг амьдрал-нэг элэг” уриан дор тэмдэглэж буй гепатитын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох албаныхан хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тавьсан зорилтынхоо талаар зарим мэдээллийг өгсөн юм.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

Вируст гепатитийн урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээний чухлыг таниулж, анхаарал хандуулах, эдгээрт чиглэсэн арга хэмжээг дэлхий нийтээр авч хэрэгжүүлэхийг уриалдаг онцлогтой дэлхийн өдрийг энэ жил "Нэг амьдрал, нэг элэг" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ уриа нь элэгний үрэвсэлт өвчинтэй тэмцэх, хүн бүрийн элэг нь  эрүүл, сайн сайхан амьдралын  төлөөх бидний хамтын ажиллагааны мөн чанар гэдгийг илэрхийлсэн энгийн хэрнээ гүн гүнзгий утга агуулж буй юм. 

Вируст гепатит нь та бидний эрүүл мэндэд заналхийлж байгаа тулгамдсан асуудлын нэг бөгөөд жил бүр 1.0 сая гаруй хүний нас барж, 3.0 сая гаруй хүн шинээр халдвар авч байгаа нь эрт илрүүлэлтийн арга хэмжээг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Монгол Улс дэлхийд архаг вируст гепатитийн өвчлөл болон элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарч, тэргүүлэх чиглэл болгон дэлхийд жишиг сайн хөтөлбөр хэмээн үнэлэгдэж байгаа вируст гепатитийн эсрэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

Гепатитаас урьдчилан сэргийлэх арга, халдварт өртөх эсрдэл, халдвар дамжих зам, оношилгоо, эрт илрүүлэг, эмчилгээний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байж хэмээн бид элэг хэмээх нандин эрхтэнээ хамгаалж чадна. Түүнчлэн, элэгний өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах, эмчилгээ хийлгэхээс гадна архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, таргалалт болон илүүдэл жингээс ангид байх, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг эмчлэх нь элэгний эрүүл мэндийн түлхүүр юм.

“Нэг амьдрал, нэг элэг” гэдэг нь бидэнд элэг бүтэн амьдрах боломж байгаа бөгөөд бид эрүүл мэндээ цаг тутамд нандигнаж, элгээ хамгаалах ёстойг сануулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19