Өчигдөр /7.27/ Хонгор суумын Цайдмын хөндий, Углуугийн хөндийд 15:30 үед хүчтэй мөндөр орсоны улмаас тариаланчдын тариалсан талбай цохигдож тариан түрүү налж, их хэмжээгээр хугарчээ.
Ойролцоогоор 20 ААНБ, иргэдийн 3000 орчим га талбай мөндөрт өртсөн байна.
Налсан тариа сэргэж болох ч хугарсан тариа сэргэхгүй гэж тариаланчид хэлж байна.
Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн, Онцгой байдлын газрын хяналтын байцаагч, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ХАА-н цаг уурын инженер болон Хонгор сумын удирдлагууд ажиллаа.
АДМИН






Нийгэм




