Dark Light
Нийгэм | 2023-07-29

Авьяас төслийн зургаан төрлийн дугуйланд 1094 ширхэг хэрэглэгдэхүүн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлж, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн, соёл уламжлалаас суралцсан, техник сэтгэлгээтэй, урлагийн боловсролтой, зөв хүмүүжилтэй, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Авьяас төслийн 6 төрлийн дугуйлан сургалтад зориулж 52 төрлийн 1094 ш тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүллээ.

Ингэснээр сургалтын байгууллагуудад дутагдалтай байдаг тоног төхөөрөмж,  хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангагдаж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлж, практик дадлага хийх боломж нэмэгдэж байна.

“Авьяас” төслийн уран зураг, хөгжим, бүжиг, зохион бүтээх, утга зохиол, оюун ухаан-ой тогтоолт гэсэн 6 төрлийн 8 багц сургалтанд 1840 хүүхэд хамрагдаж, үүний 77 хувь нь бага ангийн хүүхэд, 23 хувь нь дунд ангийн хүүхэд байна.

Сургалтад 32 хувь нь эмэгтэй, 68 хувь нь эрэгтэй хүүхэд хамрагджээ. Аймгийн төв болон Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо суманд зохион байгуулж буй бүжиг, уран зураг, оюун ухаан-ой тогтоолт, дуу хөгжмийн дугуйлан, сургалтуудын хүүхдийн хамрагдалт 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19