Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадам өчигдөр БНХАУ-ын Чэндү хотод нээлтээ хийлээ. 2021 онд зохион байгуулагдах байсан тус наадам нь коронавирусийн цар тахлын улмаас 2 удаа хойшлогдон ийнхүү өчигдөо албан ёсоор эхэлсэн. Дэлхийн 150 орны оюутан залуус спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өрсөлдөх юм.
Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчин өрсөлдөхөөр болов. Нээлтийн ёслолд Монголын багийг тугийг улсын арслан Д.Ганхуягийн хүү сагсан бөмбөгч Г.Дөлгөөн залсан юм.
Сонирхуулахад, Монголын тамирчид 1965 оны Унгарын нийслэл Будапештэд болсон наадмаас хойш оролцож эхэлсэн түүхтэй.
АДМИН







Нийгэм




