Dark Light
Нийгэм | 2023-07-30

Даян аварга Н.Батсуурь Ноён хутагтын мэлмий гийсний ойд түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-29-нд Сайншанд хотод боллоо. Наадмын үндэсний бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацабшир, улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, улсын начин Д.Цэрэнтогтох, Б.Даваа-Очир тэргүүтэй 128 бөхийг хүчийг үзэн барилдав. 

Түрүү бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох үзүүрлэсэн. Их шөвөгт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага Алтанбаганын Цацабшир, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж нар шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19