Өнгөрсөн 6 дугаар сараас эхэлсэн Төрийн байгууллагын процeссын дахин инженерчлэл тандалт судалгааны ажил Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад амжилттай үргэлжилсээр өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Төрийн үйлчилгээний чанар, байгууллагын чадамж, бүтээмжийг дээшлүүлэх, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршиж буй тус ажилд ХНХЯ, ЦХХХЯ, ЗГХХГ, ШСБХТ байгууллагуудын хамтарсан судалгааны баг хамтран ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын эхээр бодит дүн шинжилгээ үр дүнг Засгийн газарт урьдчилсан байдлаар танилцуулахаар төлөвлөж байна.
























АДМИН








Нийгэм




