Dark Light
Нийгэм | 2023-08-04

Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах дэд ажлыг хэсэг хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганыг 9 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү чуулганыг угтаж энэ оны 2 дугаар сард Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, өнгөрсөн хугацаанд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, үр дүнд хүрээд байна.

Эл хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бүр Залуу офицеруудын дэд чуулганыг зохион байгуулаад байгаа юм.

Уг дэд чуулганыг Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулах асуудлаар ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хуралдааныг өнөөдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганы ерөнхий зохион байгуулалтыг танилцуулснаас гадна Зэвсэгт хүчний Залуу офицеруудын дэд чуулганыг зохион байгуулах, Зэвсэгт хүчний шилдэг офицерыг шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар 8 дугаар сарын 8-10-ны өдөр Зэвсэгт хүчний шилдэг офицерыг шалгаруулах уралдааныг дүгнэж тодруулах бөгөөд 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Залуу офицеруудын дэд чуулганыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар тогтлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19