Dark Light
Нийгэм | 2023-08-04

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

2023.08.05 / БЯМБА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 05.33-20.23

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй

Аргын тооллын 8 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 19, Могойг хүлэгч одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19