Dark Light
Нийгэм | 2023-08-04

ХБНГУ-аас Монгол Улсад суух элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.

Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг Дэд сайд Г.Амартүвшин тэмдэглэж, хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов.

Тэрээр мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, үүрэгт ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Хэльмут Рудольф 1992 оноос хойш Холбооны ГХЯ-нд ажиллаж ирсэн. Тэрээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19