Dark Light
Нийгэм | 2023-08-05

Хан-Уул дүүрэгт сард дунджаар 3 мянган оршин суугч шилжин ирж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ шилжилт хөдөлгөөн болон барилгажилтаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Мөн орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтүүд нь дотроо сургууль цэцэрлэгээ шийддэггүй байдлаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн хүртээмж буурч байна. Хувийн сургуулиуд тус дүүрэгт хамгийн олон байдаг ч төлбөр өндөртэй учир хүссэн хүүхэд бүр элсэн суралцах боломжгүй юм. 

2023-2024 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн хэмжээнд 11 сургуулийн 5599 сурагч 3 дахь ээлжээр хичээллэх эрсдэл тулгараад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан боловсролын барилга байгууламж барьж байгаа гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай барилгын талбай дээр нь уулзалт зохион байгууллаа. Уулзалтад барилга барихад захиалга өгдөг, хяналт тавьдаг, санхүүжилт олгодог, хүлээж авдаг гээд бүхий л төрийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. 

Ингээд энэ хичээлийн жилд 10, 34, 115 дугаар сургуулиудын барилга өртгөтгөлийн ажлыг эрхчимжүүлэн ондоо багтаан хүлээн авах, 15, 18, 52, 32, 75 дугаар  сургуулиас гуравдугаар ээлж рүү шилжиж байгаа бүлгүүдийг ойролцоох байршлуудад түрээсийн байранд хичээллүүлэх, 89, 130, 52 дугаар сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан зохион байгуулалт хийхээр болж байна.

Гэхдээ Хан-Уул дүүргийн тухайд гал унтраасан нэг хичээлийн жилийг аргалах төдий биш урт хугацааны шийдэл хийх шаардлагатай байгаа юм. Учир нь тус дүүрэгт цаашид орон сууцны хотхон хорооллууд нэмэгдсэн хэвээр байна. Тиймээс шинээр ашиглалтад орох хотхон хорооллыг заавал сургууль цэцэрлэг ашиглалтад оруул гэсэн шаардлага тавина.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08