Dark Light
Нийгэм | 2023-09-07

Төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайг бүрэн тохижуулах ажлын зураг төсөл бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил маргааш /2023.09.08/ эхлэхээр боллоо. Өнөөдөр /2023.09.07/ Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай бүтээн байгуулалт хийх гурван компанийн удирдлагуудтай уулзаж, хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон хүндрэлтэй байгаа асуудлаар ярилцлаа. 

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай

Энхтайваны өргөн чөлөөнд зөвшөөрөлгүй байсан 89 ТҮЦ-ийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлснөөр ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдэж байна.

Мөн цаашид зураг төслийн хүрээнд ажлаа явуулах боломжийг хангаж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албад үүрэг өгсөн. Тохижилтын ажил эхлүүлэхэд саад болж буй зөвшөөрөлгүй бусад объектуудын газар чөлөөлөх ажлыг өнөөдрөөс яаралтай эхлүүлэх, ажлыг саадгүй явуулахад дүүргийн зүгээс дэмжин туслан ажиллах болно.

Тиймээс тохижилт хийх гурван байгууллага цаг алдалгүй энэ хоёр сарын хугацаанд стандартад нийцсэн, жишиг гудамжны бүтээн байгуулалтыг зураг төслийн дагуу хийж өгөхийг компаниудын удирдлагуудаас хүссэн юм. 

Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороонуудыг дамнасан туслах авто зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19