Dark Light
Нийгэм | 2023-09-07

Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчид дэлхийн шилдэг их сургуулиудад суралцана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд ордог БНХАУ-ын зарим их сургуульд өрсөлдөн элссэн Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчид БНХАУ-ын Худалдааны яамнаас зарласан магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт мөн тэнцэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр болжээ.

- Макро эдийн засгийн бодлогын газрын хэлтсийн дарга Ц.Мөнхдэлгэр БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Төрийн бодлого мэргэжлээр,

- Хөрөнгө оруулалтын бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн БНХАУ-ын Уханийн их сургуулийн Хуулийн сургуульд Олон улсын болон Хятадын эрх зүй мэргэжлээр,

- Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн О.Ойгонбаяр БНХАУ-ын Ренмин их сургуульд Хөгжлийн эдийн засаг мэргэжлээр,

- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Р.Болорцэцэг Цинхуа их сургуульд Төрийн захиргаа мэргэжлээр,

- Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн П.Гэрэлтсансар БНХАУ-ын Шанхайн Санхүү-Эдийн засгийн их сургуульд Нийтийн удирдлага мэргэжлээр суралцана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08