Dark Light
Нийгэм | 2023-09-08

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв НҮБ-ын магадлан итгэмжлэлийн үзлэгт хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын хүсэлтээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн мэргэжилтэн хурандаа Ричесон Дэбра 2023 оны 09 дүгээр сарын 4-ний өдрөөс 7-ны өдрүүдэд манай улсад ажиллалаа. 

Түүний ажлын үндсэн зорилго нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт явуулах чадавхыг үнэлэхэд чиглэжээ. 

Дэд хурандаа Ричесон Дэбраг Зэвсэг хүчний Жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд хүлээн авч уулзаж Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн “Ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл”-ийг явуулах чадавхыг үнэлэхээр ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, ойрын хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцон НҮБ-ын бэлэн байдлын системд бүртгүүлсэн цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулахад энэхүү итгэмжлэл нэн чухал ач холбогдолтойг онцоллоо. 

НҮБ-ын мэргэжилтэн томилолтынхоо хугацаанд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн үйл ажиллагаа, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон сургалтын материалуудтай танилцаж үнэлгээ өгснөөс гадна БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIII ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлтэй танилцсан юм. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл нь НҮБ-ын стандартад нийцсэн төдийгүй ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай онолын мэдлэг, ур чадвар олгох бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэлээ. 

Мөн цэргийн багийн зарим сургалт ялангуяа шөнийн буудлагын дасгал боловсруулсан нь үлгэр жишээ болохуйц сургалт болсныг онцолж, даян дэлхийд үүрэг гүйцэтгэлт, ур чадвар, сонор сэрэмжээрээ хэдийн танигдсан монгол цэргүүдийн эх оронд зочилж, Монгол ёс заншил, уламжлалтай танилцсандаа баяртай буйгаа илэрхийлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19