Лоас улс бол зүүн азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон ба Юнескод байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж гэж бий. Луанг Прабанг муж руу зорчих тасалбарыг сарын өмнө захиалах шаардлагатай. Тус бүсэд зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг жуулчид 20 минут унахад 15 ам.доллар орчим төлдөг.
Лаос нь аялж жуучлахад хамгийн тааламжтай орны нэг. Тус орноор аялах нь өртөг багатайгаас гадна үзэж харах зүйл арвин. Тухайлбал, Луанг Прабанг хот байгалийн гайхамшигт усан хүрхрээгээрээ алдартай. Тэрхүү хүрхрээний тогтоц нь шат мэт долгиолон урсдаг нь гайхалтай. Энэ хотын бас нэгэн онцлог бол авсаархан жижиг боловч алтан орой бүхий олон тооны сүм хийдүүд жуулчдын харааг булаадаг ажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан монголчуудыг эх орондоо айлчлахыг хүсэж, аяллын компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Монголчуудын өвлийн хүйтний үеэр зорих халуун орны тоо нэгээр нэмэгдэх бололтой.
АДМИН







Нийгэм




