Dark Light
Нийгэм | 2023-09-09

Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн.

Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн шөнө аймгийн Онцгой комисс хуралдсан байна. 

Тус хурлаар халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Зайлшгүй шаардлагатай бол постод асуумж бөглөөд явах боломжтой гэдгийг мэдээллээ.

Тарваган тахлын халдвартай иргэн О-гийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар 18:00 цагт гарна гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19