Dark Light
Нийгэм | 2023-09-09

“Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монголын Үндэсний Олимпын Холбооны Ерөнхийлөгч асан, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Шинжлэх ухааны Доктор (Sc.D), профессор С.Жамцын нэрэмжит “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн 2023 оны есдүгээр сарын 9-30-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд Зуунмод сумын 4 сургуулийн 35 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.

Тус тэмцээнээс өсвөрийн хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж, БНСУ-ын Ганвон мужид 2024 онд зохион байгуулагдах Сон Хён Минийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцуулах юм.

Тэмцээнийг Төв аймгийн БТСГ, Зуунмод сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19