Dark Light
Нийгэм | 2023-09-09

“Соёлын сэргэлт” аян Төмөрбулаг сумд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 НЭЭЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяныг нээж, Төмөрбулаг сумын ИТХ дарга Т. Эрдэнэбат, Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч, Доктор Б. Мягмаржав нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн эхлүүллээ.

ИЛТГЭЛ

СУИС, С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор М.Энхбаатар "Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл" сэдвээр иргэд олонд илтгэл тавилаа.  

ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ

Нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын  уран бүтээлч Д.Баасанхүү, Монгол улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлч Г. Бумбаяр нар “Соёлын хоймор” урлагийн тоглолтоо толилуулсан бол 

"Их хаадын ертөнц: Мөнх хаан"

"Хориг Уулын Эрдэнэс" зэрэг хуйлдаг самбарын хэвлэмэл үзэсгэлэн, 

"Чингис хааны өлгий нутгаар" гэрэл зургийн үзэсгэлэнг нутгийн иргэдэд дэлгэн үзүүллээ.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн дунд ангийн сурагчдад "МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН", "ЦААТАН" зэрэг боловсролын хөтөлбөр орж, ахлах ангийнханд "Чингис хаан ба Монгол бахархал" сэдвээр илтгэл уншлаа.

Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн иргэн Ямаат овогт аймгийн хошой аварга малчин Д.Ганхуягтай Нарийн багийн нутаг Хаваржаатын аманд намаржиж байхад нь угсаатан зүйн судалгаа хийсэн юм. Соёлын биет бус өвийн нэгэн илэрхийлэл, мал маллагааны арга ажиллагаа, Эрчмийн хар ямааны хариуллага маллагаа түүний онцлогийн талаар тэмдэглэл хийлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19