Мөнх хааны Эрчүү хотын туурь байдаг Хөвсгөл аймгийн Арбулаг суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН
Нээлтийн үеэр залуу уран бүтээлч Б.Баасансүрэн болон Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр уран бүтээлч Т.Лаагансүрэн нар урлагийн тоглолтоороо үзэгч олныг баясгаж, сумын соёлын төвд “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”,
“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн,
“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэлээ.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн "Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр соёлын илтгэл хэлэлцүүлсэн бол ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад The Institute of Chinggis Khaan Heritage and Culture Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал доктор Н.Саруул “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр илтгэл уншлаа. Түүнчлэн Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалт хийсэн юм.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрт нийт 30 гаруй хүүхдийг хамруулан оролцууллаа.
АДМИН







Нийгэм




