УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагуудтай уулзах үеэрээ ордны ар талын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох үүрэг өгч байсан. Ийнхүү УИХ-ын тогтоолоор хамгаалалтын бүсээс чөлөөлж, хойд талын 1.3 га цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн.
Өнөөдөр /2023.09.09/ Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнг нийтийн эзэмшлийнх болголоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тус цэцэрлэгт хүрээлэнг дан ганц ногоон байгууламж бус, түүхэн дурсгалт газар болгох шийдлээр тохижуулсан юм.


АДМИН







Нийгэм




