Dark Light
Нийгэм | 2023-09-09

Зарим чиглэлийн хөдөлгөөнийг нээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Жаргалант суманд Тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ” хуралдаж Малчны хороолол, Нисэх онгоцны буудал чиглэлийн хөдөлгөөнийг нээж чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүллээ. 

Харин Шүүтийн тохой, Хатуу хөтөл, Баатархайрхан, Бугат үзүүр чиглэлд пост гаргаж хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Иргэд та бүхнийг тарваган тахлын халдвартай иргэний ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариу гарах хүртэл хүлээцтэй байж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

PCR шинжилгээний хариу өнөөдөр орон нутгийн цагаар 18.00 цагт гарна. Энэ үеэр дахин мэдээлэл өгнө гэж Баруун бүсийн төв Ховд Онцгой Байдлын Газар-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19