Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт-үйл ажиллагааны нээлт "Боловсролын шинэ сэргэлт" арга хэмжээг 2023 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцоо, шинэ хууль эрх зүйн орчин, сургалтын байгууллагын менежментийн чиглэлээр мэдээлэл өглөө.
- Боловсролын ерөнхий хууль, дагалдах хуулиудад тусгагдсан суралцагчийн болон эцэг эх, асран хамгаалагчийн эрх үүргийн талаарх зүйл заалтууд
- Сургалтын байгууллагын менежмент буюу сургалтын байгууллагын үнэлгээнд хүүхдийн хөгжил хамгааллын үнэлгээг хэрхэн тусгасан, түүнийг сайжруулах аргачлал, зөвлөмж
- Хүүхэд өсвөр үеийн үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд ба дижитал хэрэгслийн зохистой хэрэглээ
- Хүүхдийн хөгжил хамгаалал ба үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх нь чиглэлээр сургалт, мэдээллийг нийт оролцогчдод хүргэлээ.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар оролцлоо.
АДМИН







Нийгэм




