Dark Light
Нийгэм | 2023-09-10

Эрлийн үзүүрт Эрдэнэбат

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрлийн үзүүрт эрдэнэ байдаг бол “Эрэл” компанийн оройд Б.Эрдэнэбат  байдаг. 

Өр шир, үйлдэл, үр дагавраас нь үзвэл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын улсад өртэй юу, Б.Эрдэнэбатад улсаараа өртэй юу? ч гэж асуухад хүргэдэг. Б.Эрдэнэбатын тавьсан өр, төлөөгүй зээл, бүтээгүй төсөл, биелээгүй төлөвлөгөө бүхэнд өөрөөс нь бусад нь буруутай. Улсын өмчийн Байшин үйлдвэрлэх комбинатыг хувьчлалаар өгсөн биш улсын Хөгжлийн банк 200 гаруй тэрбумын зээлээ авч чадахгүй 10 гаруй жил болж байна. Улсын үйлдвэрийг хувьдаа аваад, улсын банкийг өрөнд оруулаад, Улаанбаатарын түгжрэлийг бууруулах гүүр, замын ажлыг гацаалгаж байна. “Эрэл”-ийн байшин биш өр үйлдвэрлэгчийн хойд талын хуучин төмөр замыг чөлөөлж зам тавих гэтэл Б.Эрдэнэбат  ажилчдаа турхиран гүйх нохойд гүйхгүйн нохойн саад учруулж байна. Өөрсдийн машин техникийг орхиж явах, замын ажил хийж байгаа компанийн механизмыг хааж зогсох, кабинд нь дайрч орон суух гэх мэт “Тэд эх орныхоо төлөө тулалдаагүй юм” кино бүтээж байгаа юм байна. Учир нь Б.Эрдэнэбат нь Эх орон гэдэг гоё нэртэй намын дарга юм. Намынх нь нэр эх орон ч намынх нь даргын үйлдэл эх оронч байж чадах уу? Эх орноо өрөнд оруулж, эх орон нэгтнүүдээ түгжирч гацаж л байг гэж боддог Эх орон намын дарга бол Б.Эрдэнэбат. Эрлийн үзүүр дэх Б.Эрдэнэбатын танкны саадыг зайлуулчихвал Мишээл төвийн уулзвараас шууд Говь үйлдвэрийн замтай шинэ гүүр, шинэ замаар холбогдож, гацаа түгжрэл тэр хэрээр буурах юм. Гүүр, 760 метр замыг тавьчхаад Б.Эрдэнэбатын саадтай тулчхаад энэ ажил наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаад байна. Б.Эрдэнэбат тэгш, сондгой дугаартай аль ч өдөр олон машинаа ээлжлээд уначихна. Харин хөл дүүжлэх ганц унаатай жирийн олонх иргэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг урт хугацаанд тэсэж давахгүй нь тодорхой юм.  

Ингэхэд эх оронч үзэл бол адгийн шаарнуудын орогнох сүүлчийн оромж гэдэг үгтэй бил үү?


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19