Dark Light
Нийгэм | 2023-09-10

"Соёлын сэргэлт аян" Сэргэлэн суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан цаазат Богд хан уулын энгэрт нутаглаж, Монгол Улсын төрийн дууллын зохиогч Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нараар овоглосон Төв аймгийн Сэргэлэн суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай өрнүүллээ. 

НЭЭЛТ

Өргөн уудам Хөшигийн хөндийн зүлэг ногоон дэнж дээр өрнүүлсэн тус аяныг Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр нээж үг хэлэхдээ Соёлын яамнаас Монгол орон даяар өрнүүлж буй “Соёлын сэргэлт-2023” аяныг орон нутагт хэрэгжүүлж, иргэдэд соёлын үйл ажиллагааг түгээн ажиллаж байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.    

Манай сум Монголын үндэсний соёлын бахархал Эрийн гурван наадмын чимэг болсон шандаст хурдан хүлгүүд, Тод манлай уяачид, бяр хүчтэй бөхчүүдээрээ улсдаа алдартай сум гэдгээр бид бахархаж явдаг юм” хэмээсэн юм.  

ИЛТГЭЛ

Чингис хаан Үндэсний музей захирал, Академич С.Чулуун Соёлын яамны соёлын талаар баримталж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавилаа.

ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ 

“Монгол туургатан” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулан, түр үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, худалдаа, Сэргэлэн сумаас төрөн гарсан алдартнуудын гэрэл зургийн цомгийг дэлгэн үзүүллээ. 

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ЕБС-ийн сурагчдын дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүллээ. Тус сумын хүүхэд, багачууд нь Монголчуудын уламжлалт адуу маллах арга ухааныг өвлөн суралцаж, уламжлалт ахуй соёлоо танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хурдан морины уралдаанч хүүхдүүд гэдгийг онцлууштай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19