Dark Light
Нийгэм | 2023-09-10

Дорноговь аймгийн Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт ажиллав. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.  Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.

Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг  хэллээ. 

Дорноговь  аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны  орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.

- Сайншанд сумын дулааны станцыг өргөтгөх

- АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих

- Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих

- Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх

- Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам

- Даланжаргалан суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 

- Дэлгэрэх суманд 200 суудалтай соёлын төвийн барилга 

- Эрдэнэ суманд Соёлын төвийн барилга

- Политехник коллежийн  барилгын зураг төсөв

Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд  хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл  санал нэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19