Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Өнөөдөр Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах “Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө” цогцолборт цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэл, дүүргийн салбар комисс, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцов.
АДМИН







Нийгэм




