Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: "Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Орхон суманд урьдчилсан байдлаар 80 гаруй тариаланчийн 281,6 га тариалангийн талбай үерт бүрэн автаж, иргэд их хэмжээний хохирол амсаад байсан билээ.
Тиймээс, ногоо тарих зорилгоор банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2 жилийн хугацаатай сунгахаар болж байна. Энэ нь тариаланчдын хувьд зээлийн дарамтаас чөлөөлөгдөх, үерээс болж учирсан хохирлоо нөхөн сэргээхэд маш том дэмжлэг болно гэж итгэж байна" гэв.



АДМИН







Нийгэм




