Dark Light
Нийгэм | 2023-09-11

“Соёлын сэргэлт 2023” аян Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяныг Цэцэрлэг сумын засаг дарга Н.Анхбаяр, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газрын дарга М.Батцэцэг нар мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.

ИЛТГЭЛ:

МУСГЗ, Монголын түүхэн газар зүйн нийгэмлэгийн тэргүүн, Сэтгүүлч, Түүхч, аялагч Г.Бадамсамбуу 

“Үндэстний нэгдмэл үнэт зүйл” сэдвээр

The Institute of Chinggis Khaan Heritage and Culture Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Ш.Мөнхбаатар “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр сумын иргэд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад илтгэл тавьлаа.   

ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН, ТОГЛОЛТ

Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар М.Батцэцэг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын соёлын төвийн эрхлэгч, МУСТА Ж.Азжаргал, Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр дуучин, МУСТА Ч.Баасансүрэн, МУСТА К.Бердибек нар урлагийн тоглолтоороо үзэгч олныг баясгалаа. 

Мөн сумын соёлын төвд 

“ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, 

“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнгүүд дэлгэгдэж хүрээлэнгийн ЭША Ш.Мөнхбаатар тайлбарлан хүргэлээ.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Соёлын сэргэлт  аяны хүрээнд зохион байгуулж буй ЕБС-ийн сурагчдад зориулсан

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг ЧХӨСХ-ийн ЭША И.Алтансүх, Ц.Жамбалдорж нар тус тус зохион байгуулан ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19