Dark Light
Нийгэм | 2023-09-11

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайдтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийж байна. Уг айлчлалын хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа.

Уулзалтаар хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тодруулбал  хоёр улс хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчнийг харьяа яамдын сургуулиудад харилцан мэргэжилтэн бэлтгэх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх, Гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн байгууллагуудын хамтын ажилагааг илүү сайжруулах талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын "Иж бүрэн хамтын ажиллагаа"-г бүх талаар анхаарч ажиллах тал дээр талууд санал нэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19