Dark Light
Нийгэм | 2023-09-11

"ВМХ RACING" дугуйн зам 12 сард ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын төрөл болох ВМХ дугуйн RACING буюу уралдааны төрлийн 350 метрийн зам Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын захиалгаар Улиастайн гүүрний зүүн талд энэ оны 12 сард ашиглалтад өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. 

Зураг төслийг "Downhill Mongolia" клубийн тэргүүн Б.Отгондаваа санаачлан хийж хэрэгжүүлж хяналт тавьж буй.

“BMX Racing” төрөл нь 1970 онд Калифорний мужаас эхлэн хөгжиж, анхны ОУ-ын ВМХ дугуйн холбоо 1981 онд байгуулагдаж, анхны ДАШТ 1982 онд зохиогдож, 1993 оноос Дэлхийн дугуйн холбоонд /UCI/ дугуйн нэг төрөл болон багтаж, 2008 оноос Бээжингийн олимпод албан ёсоор орж иржээ. 

Монголд 2008 оноос ВМХ Триал төрөл хөгжиж, 2013 оноос ВМХ Free style төрлүүд хөгжиж, анхны ВМХ Racing төрлөөр 2019 онд Азийн АШТ-нд болон сургалтад хамрагдсан байдаг. 

ВМХ Racing төрлөөр хамгийн бага 2-3 насны хүүхдүүд эхлэн хичээллэх боломжтой ба бусад дугуйн төрлүүдийн суурь болдгоороо онцлогтой юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19