Dark Light
Нийгэм | 2023-09-11

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан хаагчдын мэдээллийн чанарыг хянах ажлын хэсгийг байгуулагдан нийслэлийн хэмжээнд ажиллаж эхлээд байна.

Тус ажлын хэсэг нь нийслэл, дүүргийн ЗДТГ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм.

Энэхүү ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх төрийн албан хаагчдын мэдээллийн чанарыг хянаж ажиллалаа.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “ШҮҮР” ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын тайлан, дүгнэлттэй танилцаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах юм.

Ажлын тайланг нийслэл, дүүрэг, агентлаг, салбарын онцлог байдлаар хэсэгчлэн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд удирдамжийн хугацаанд үе шаттайгаар танилцуулах юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19