Dark Light
Нийгэм | 2023-09-11

Улаанбаатарт өдөртөө +20 хэмийн дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Төв аймгийн зүүн хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 11-ний 20 цагаас 09-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй, өдөртөө баруун  аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24....+29 градус,  бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19