Dark Light
Нийгэм | 2023-09-12

Мах, сүүнд антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох чадавхийн сургалт явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” төсөл, “Нэг эрүүл мэнд” төсөлтэй хамтран 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид малын эмийн үлдэц, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх сургалтыг 4 бүс болгон анх удаа мал эмнэлгийн салбарт зохион байгуулж байна.

Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораториуд Европын холбооны журмын шаардлагыг хангасан аргаар малын мах, сүүнд антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох чадавх, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний чадавх тус тус бүрдэж нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг эхний ээлжид төвийн бүс Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулж Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Мал эмнэлгийн лабораторийн Ариун цэвэр, магадлан шинжилгээний эмч, Нян судлалын шинжээч эмч нийт 12 албан хаагч хамрагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19