Монголын Эзэнт гүрний үеийн язгууртны булш оршуулга бүхий Хориг уулын дурсгалт газар, дэлхийд нэн ховордсон 8 төрлийн ан амьтдын өлгий нутаг Хорьдол Сарьдагийн байгалийн гайхамшигт үзэмж бүрдсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН
Нээлтийн үеэр залуу уран бүтээлч Б.Баасансүрэн болон Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын уран бүтээлч Т.Лаагансүрэн, сумын өвлөн уламжлагч Н.Цогбадрах, Д.Агармаа нар нар урлагийн тоглолтоо толилуулж, сумын соёлын төвд “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, “ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн, “ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэлээ.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн "Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр соёлын илтгэл, ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал доктор Н.Саруул “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр тус тус илтгэл уншлаа.
Мөн Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Б.Хүрэлбаатар соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрт ЕБС-ийн сурагчид хамрагдлаа.
АДМИН






Нийгэм




