Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аяны хүрээнд “Натур Мед” сэргээн засах төвөөс ажилчид, үйлчлүүлэгчдэдээ зориулан “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тус төвийн сэтгэл зүйч, дадлагажигч нартай хамтран энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр сэтгэл зүйчид оношилгоо эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгч, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг таниулснаараа онцлог байлаа.
“Натур Мед” сэргээн засах төв нь 2020 оноос сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор үзүүлж магадлан итгэмжлэгдсэн юм. Мөн хөдөлгөөн засалч, сувилагч, сэтгэл зүйчээс бүрдсэн баг эрүүл мэндийн даатгалаар үйлчилж, нойргүйдэл, стрессийг эмчлэх тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
АДМИН






Нийгэм




