Dark Light
Нийгэм | 2023-09-13

Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавигдсан.

Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж  байна. 

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд болон төмөр замын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын барилгын ажлын явж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын дэлгэмэл урт нарийн цариг 19.3, өргөн цариг 30.7 км, 2024-2029 онд жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой. Доод бүтцийн барилга угсралт, гүүр хоолой, терминалын талбайн ажил, эрчим хүч хангамж зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19