Dark Light
Нийгэм | 2023-09-13

Адуундаа яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын  ... дугаар багт /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т 9 сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон, унаж явсан морь нь “Ховд" голын эргээс олдсон тухай дуудлагыг 9 сарын 12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 100 км замыг туулан 20:30 цагт очиж тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19