Намрын ургац хураалтын ажилтай танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар хойд бүсийн газар тариалангийн бүс Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань сумдад ажиллаж байна.
Өнгөрсөн хавар малчдын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу "Ээлт Октябр" хоршоонд аймаг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл шийдвэрлэж, 84 га талбайг хашаажуулан худаг гаргаж, шаардлагатай техникийг шинэчилсний үр дүнд га-с 200-250 боодол малын тэжээл авах баланс тогтоосныг танилцууллаа.
Хүнсний хангамжийн гол бүс нутаг Төв аймаг энэ онд 145 мянган га-д тариалалт хийж, 370.4 мянган тонн ургац хураан авахаар ажиллаж байна.



АДМИН






Нийгэм




