Бүх шатны сургуулийг 2022-2023 оны хичээлийн жилд 136.0 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 92.7 мянган сурагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 19.9 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 23.3 мянган оюутан тус тус төгсжээ. ЕБС-ийг өдрөөр төгсөгчдийн 59.6 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги), 33.1мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги) эзэмшигчид байна. 12 дугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 1.2 мянга буюу 3.8 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Нийгэм | 2023-09-13
Сэтгэгдэл бичих
АДМИН






Нийгэм




