Dark Light
Нийгэм | 2023-09-13

ЦЕГ: Өөрийгөө шатаахыг завдсан үйлдлийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, .....  тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш 6 удаа ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлээгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж шатаана хэмээн сүрдүүлсэн үйлдлийг таслан зогсоож шалгалтын ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19