Dark Light
Нийгэм | 2023-09-21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Усжуулагч төгөл”-ийг байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэ дриллинг” ХХК 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Усжуулагч төгөл”-ийг байгууллаа. 

Тус бүтээн байгуулалт  нь “Цагаан өвгөн буюу усны өвгөн, Урт наст зургаа” хэмээх гурван метр өндөр гантиг чулуун сийлбэр, амрах хэсгийг тохижуулсан бөгөөд мөнхийн хөдөлгөөн, зогсолтгүй үргэлжлэхийн бэлгэдэл болсон “Арга билэг”-ийн талбайг төглийн үүдэн хэсэгт байгуулжээ. 

Нийт 900м2 талбайг хамарсан энэхүү төгөл дээр 20 гаруй төрлийн жимсний болон гоёлын модод ургаж байгаа бөгөөд бүрэн автоматжуулсан усалгааны систем, цэвэр усны систем, гэрэлтүүлгийн хамт зүлэгжүүлэлтийг бүрэн шийдэж иж бүрэн тохижуулсан цогц бүтээн байгуулалт болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19