Dark Light
Нийгэм | 2023-09-21

Б.Пунсалмаа: ХҮЧЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЬЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган энэ сарын 25-нд болно. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй төлөөлөгч энэ чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. 

АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Б.Пунсалмаагийн хувьд, “Mongol made”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “М ойл”-ын эзэн, “Шарк” гэдгээрээ танигдсан. 

Тэрээр : "Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр боллоо. 

Монгол Улс яг энэ цагт бүх салбарт, бүх түвшинд тэнцвэрээ алдсан гэж боддог. Тэр дундаа улс төрд хүйсийн, хүчний, хөрөнгө мөнгөний, хандлагын тэнцвэр бүрэн дүүрэн алдагдсан. Алдагдсан энэ тэнцвэрүүдийг эмэгтэйчүүд тогтворжуулж зохист харьцаанд оруулж чадна гэдэгт би итгэдэг. 

Өнөөдөр ээж хүн, эмэгтэй хүн л энэ нийгэмд хариуцлагатай байдлаараа эрс ялгарч байна. 

Иймээс би энэ удаагийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид 4 тулгуурт 12 зүйл бүхий хөтөлбөрийг эмэгтэйчүүдийн төлөө, эх орныхоо төлөө хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрнэ хэмээн зориглож нэрээ дэвшүүлж байна.

Миний үйл хэрэг, үзэл санааг дэмждэг хүн бүр надад урам хайрлаж уухайлан дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа.

Миний уриа: ХҮЧЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЬЕ!"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19