Dark Light
Нийгэм | 2023-09-21

Хүүхдийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. 

Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 8 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг 3 бүртгэгдсэн байна. 

Хуулийн тайлбар: “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19