Dark Light
Нийгэм | 2023-09-21

Хан-Уул дүүрэгт есөн өрхийн эрүүл мэндийн төв, нэг сувилал ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 9 өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орлоо. Тухайлбал эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 2017-2023 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн  8, 12, 14, 15, 16, 19, 21, 23, 24 дүгээр хороодод өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн ирэх жил Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдаж эхэлнэ. Тодруулбал тус хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан 20 гаруй гарааш, контейнерыг буулгаж, чөлөөлсөн. Чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

May be an image of 2 people, floor plan and text

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19