Dark Light
Нийгэм | 2023-09-21

БЗД-т “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан “Нэг иргэн-нэг ажлын байр” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргийн удирдлагууд оролцлоо. 

Өдөрлөгөөр дамжуулан иргэдийг ажлын байранд зуучлах, залуусыг ажлын байранд бэлтгэх мэдлэг олгох, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс үзүүлдэг үйлчилгээнүүдийг сурталчлах зорилготой. “Нэг иргэн - Нэг ажлын байр” өдөрлөгт дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг болон үндэсний хэмжээний томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцож сул ажлын орон тоогоо танилцуулах, иргэдийг бүртгэж авах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Өдөрлөгт төгсөх ангийн сурагчид болон оюутан залуус ихээр оролцсон бөгөөд хичээлийнхээ хажуугаар хийхэд тохиромжтой цагийн ажлын байр ихээр сонирхож байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19