Dark Light
Нийгэм | 2023-09-21

Асрамжийн газрыг төрөлжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал Япон Улсын Шизүока мужийн Захиргааны Халамж, эрүүл, урт наслалтын албаны дарга Кацүока Сэйко тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Япон Улс иргэдийн насжилт өндөртэй орны нэг. Тэр утгаараа сувилахуй, асаргаа болон асрамжийн үйлчилгээ өндөр хөгжсөн. Тиймээс яамны зүгээс асрамжийн газрыг төрөлжүүлэх, тодорхой нэг асрамжийн газрыг түшиглэн олон улсын стандартад нийцүүлсэн жишиг үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээг туршилтын байдлаар хэрэгжүүлэх, түүгээр дамжуулан  асаргаа, сувилгааны хүний нөөцийг бэлтгэх чадавхжуулах шаардлагатай байгаа талаар танилцуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19